Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага согтуурсан үедээ байлдагчаа зодож, хүнд гэмтээсэн хэрэг өчигдөр /2021.03.28/ гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Байлдагч Б-ийн ээж "Миний хүү алба өнгөрөгч 12 дугаар сараас хойш Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан. Өнгөрсөн амралтын өдрөөр зодуулсан байдалтай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд ирсэн байна. Шөнийн 01.00 цагийн үед бидэнд утсаар мэдээлсэн. Одоогоор хүүгийн минь биеийн байдал маш хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа" гэв.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Б.Итгэл
Уншиж байна |