Дорноговь аймаг, Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т/ Иргэн Х нь 03.27-ны өдрийн 16:00 цагийн орчим “Пит” загварын суудлын автомашинтай малаа хариулж яваад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэ сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Х /39 настай, эрэгтэй/-ыг 03.28-ны өдрийн 12:14 цагт “Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь 15 км-ын зайтай/-аас явган явж байхад эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Баянхонгор аймаг, Бууцагаан сумын Тэмээт багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 211 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ малчин Б нь 03.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтны хамтаар малчин Б /40 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг гэрээс нь урд зүгт “Цагаан гол” гэдэг газар хүртэл 10 км-т, “Байдрагийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:31 цагт түр зогсоожээ.
Улмаар 2021.03.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Уншиж байна |