М.Чингисхаан согтуугаар жолоо барьж, хурд хэтрүүлжээ
2021-03-29

 

Цахим орчинд өөрийгөө М.Чингисхаан хэмээн нэрийдсэн М.Баасанжаргал согтуугаар жолоо барьж, хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцжээ. 

 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Нийслэл хотод 60 километр цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох хурдны хязгаартай. Гэтэл Чингис хаан гэгч нь 96 километр цагийн хурдтай, 0.76 хувийн согтолттой хөдөлгөөнд оролцсон байна" гэж мэдээллээ. 

 

Чингис хаан гэгч М.Баасанжаргал өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би өөрийгөө 2033 он хүртэл бэлтгэнэ. Яг Чингис хаан шиг эх орныхоо төлөө, өрөөл бусдын төлөө, үр хойчийнхоо төлөө өөрийгөө зориулна. 2033 он болоход миний бие яг 44 нас хүрнэ. 44 насанд миний хийж бүтээснийг ард түмэн хараад үнэхээр энэ залуу хийж чадсан юм байна гэх юм бол магадгүй хаанд өргөмжлөгдөх байх" хэмээсэн удаатай. 

 

Алба хаагчдаас өнгөрөгч баасан, бямба, ням гарагт хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Эдгээр өдөрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас 7 хүний эрүүл мэндэд хохирол учруулжээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд:

 

“Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон байдаг.

 

Иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Huuhed Zaluuchuudiin Baatariin Kino - nd Togluulj baimaar " Durak " baindaa !
2021-03-30
zochin:
Estoi asuudaltai " Durak " ve? Huuhediin Zaluuchidiin Ylgeriin Kino - d Togluulj baimaar Nuhur u guyui aan !
2021-03-30
Нусан буу минь их хааны минь нэрийг ашиглахаа болиорой. Далдагануур дээр нь бас хэрээ мэдэхгүй агсам хаха.
2021-03-30
зочин:
Нэр нь хүртэл баас баасандаа хутгалдаж байхдаа жаргалаа эдэлж кайф авдаг нусан жур доо харваас сүг
2021-03-29
Zochin:
Хааны нэрийг муу ухамсаргүй юмнууд зээлж хэрэглэхийг хориглоо
2021-03-29
Setguulch nertei malnuudaa,naad neg elii balai yumniixaa ner usiig ni etseg exees ogsnoor ni bicheechee,Chingix ene ter geedniigmiin suljeegeer tsatsaad bxaar chini bvr l bal
2021-03-29
ЗОЧИН:
ЭНЭ НЭГ БАЛАЙ ЮМ ЧИНЬ ЧИНГТС ХААН ГЭДЭГ НЭРЭЭ БОЛИОД БУЦААД БААСАНЖАРГАЛ ГЭДЭГ НЭРЭЭ АВЛАА ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН, ТЭР БААСАНЖАРГАЛ ГЭДЭГ НЭРЭЭР НЬ НЭРЛЭ? БИТГИЙ ИХ ХААНЫ НЭРИЙГ МЭДРЭЛ ЮМАНД АШИГЛУУЛААЧЭЭ??? СЭЖГИЙН МЭДРЭЛ, БАС ДЭЭРЭЭС НЬ АРХИЧИН ХУЛГАЙЧ ВЭ? ИХ ХААНЫ НЭРИЙГ СЭВТҮҮЛЖ,НЭРИЙГ НЬ АШИГЛАСАН МЭДРЭЛ МУУТАЙ ЮМНААС ДАХИН АШИГЛАХГҮЙГЭЭР ИХ ХААНЫХАА НЭРИЙГ АВЪЯАА???
2021-03-29
Нээхх удалгүй Хубилай хаан, Өгөөдэй хаан, Гүюг, Мөнх хаан, Есүгэй мэргэн гээд л баахан өвчитүүд гарч ирж далжигнана шүү
2021-03-29
iim setgetsiin gajigtay nokhod olshirch bayna shuu
2021-03-29