Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага согтуурсан үедээ байлдагчаа зодож, хүнд гэмтээсэн хэрэг өчигдөр /2021.03.28/ гарчээ.
Тодруулбал, тус цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г хугацаат цэргийн алба хаагч Б-г зодож, хүнд гэмтэл учруулжээ. Байлдагчийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг эх сурвалж мэдээллээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Зэсвэгт хүчний 326 дугаар цэргийн ангид өмнө нь байлдагч зүү залгисан хэрэг гарч байсан билээ.
Б.Итгэл
Уншиж байна |