Тайлагдаагүй нууц агуулсан гайхалтай газрууд

img

Манай гарагийн өнцөг булан бүрт хачирхалтай оньсого, үйл явдал өрнөж байдаг. Энэ зуунд шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй олон нууцлаг газрууд байдгаас цөөн жишээг хүргэж байна.
 

Нью-Йорк дахь мөнхийн гал 

Нью-Йорк хотод байгалийн нэн ховор, гайхалтай үзэгдэл гардаг газар бий. Гал, ус хоорондоо үл зохицдог хэдий ч Нью-Йоркийн энэ газарт үл нийцэх хоёр хүч хосгүй үзэгдлийг бий болгодог байна. 


Нью-Йорк хотын Честнат-Риж хүрээлэнд байрлах мөнхийн гал энэ төрөлдөө цорын ганц бөгөөд 10 метрийн өндөртэй хүрхрээний ард  байх жижигхэн агуйд гал асч байдаг. Уулын чулуулаг өндөр температуртай учраас галыг тэтгэх байгалийн хий гардаг гэж эрдэмтэд анхлан үзэж байв. Гэвч уулын чулуулгын температур хийг үүсгэхм хэмжээний хангалттай халуун биш байсан гэнэ.

 

Тэгвэл энд яг юу болоод байна аа? Үнэндээ хэн ч мэдэхгүй. Зарим үед хүчтэй салхины улмаас мөнхийн гал унтардаг гэх. Харин мөнхийн галыг үргэлжид бадамлуулах гэж жуулчид унтарсан үед нь асаадаг гэнэ.

 

9. Польш дахь Тахир ой

Баруун Померанид том ойн дунд тун хачирхалтай 400 нарснаас бүрдэх гайхалтай төгөл бий. Мод бүр үндэс хэсгээсээ эхлэн тахийсан хэлбэртэй. Модыг 1930 он хавьцаа суулгасан бөгөөд гэхдээ чухам яагаад ийм тахир болсныг хэн ч мэдэхгүй.

 

Норвегийн Хессдален хөндийн хачирхалтай гал

Бүтэн зууны туршид Норвегийн хөдөө тал дээгүүр нисэж өнгөрөх ер бусын гэрлэн бөмбөлгүүдийг  энэ нутгийнхан олж харж байжээ. Бүр хачирхалтай эдгээр гэрлэн бөмбөлгүүд хэмжээгээ өөрчилж, алга болохоосоо өмнө эмх замбараагүй шилжин хөдөлдөг гэнэ. Заримдаа эдгээр гэрлэн бөмбөлгүүд машины дайтай том болох нь ч байжээ.

 

Энэ үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэд, үл танигдах нисдэг бие судлаачид, үл итгэгчдийн сонирхлыг татсаар иржээ. Хессдалены гал жилд 20 орчим удаа гардаг бөгөөд тиймээс энэ хачирхалтай үзэгдлийг гэрчлэх олон зураг, видео бий. 

 

Үүнийг харь гарагийн биет гэж үзэх хүмүүс ч бий. Мөн сансарт илгээсэн пуужингуудаас үүдэх гал ийм хачирхалтай гэрэл гаргадаг гэсэн тайлбарыг ч олон хүн хэлдэг. Гэхдээ пуужин зохион бүтээгээгүй байхад л олон хүн харж байсан энэ үзэгдлийн нууц нь юу байж болох вэ?

 

Чөтгөрийн гурвалжин, Номхон далай


Чөтгөрийн гурвалжин, түүнчлэн Чөтгөрийн тэнгис гэдгээр алдартай хэсэг Номхон далайд бий. Түүний талаар нэг их мэдээлэл гардаггүй ч яг л Бермудын гурвалжинтай ижил хачирхалтай, тайлбарлаж боломгүй байдлаар сураггүй болсон тохиолдлууд олон бүртгэгдсэн байдаг. Гэрэлтсэн объектууд, соронзон хачирхалтай үзэгдлүүд гарч, ойлгомжгүй шалтгаанаар тэнгэрээс онгоц унаж, хэдэнтээ хөлөг онгоц, хүмүүс тайлбарлахад хэцүү байдлаар сураггүй болжээ.

 

Олон судлаачид энэ нууцлаг үзэгдлийг тайлахаар төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байв. Энэ хэсэгт усан доорх галт уулын идэвхжилт асан өндөр, улмаар онгоц болон хөлөг онгоцны холбоо харилцааны бүхий л хэрэгслийг бүрэн ажиллагаагүйг болгох соронзон орны доголдол үүсдэг байж болзошгүй гэнэ. Харин шүтлэгтэй хүмүүс Чөтгөрийн гурвалжинг Дэлхий дээрх тамын долоон хаалганы нэг гэж үздэг аж. 

 

Төрөл бүрийн тайлбарт сэтгэл ханаагүй Японы Засгийн газар 1952 онд "Кайо Мару №5" хөлгөөр судалгааны багаа илгээжээ. Хөлгийн багийн экипаж 31 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд бүгд сураггүй алга болсон байна. Тэр цагаас хойш энэ бүсэд нэг ч удаа судалгаа хийгээгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ