14 шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2021-03-26

Шүүхийн ёсзүйн хорооноос 20 шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үүнээс сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр, мөн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй" гэж заасан тул 14 шүүгчид холбогдох сахилгын хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна. 


Сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэл:

 

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.” 2.3 дугаар зүйлийн 1-т "Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ" гэж заасан байдаг. 

 

Энэхүү дүрмийг зөрчсөн  3 шүүгчид, мөн дүрмийн дээрх үндэслэлээс гадна 4.2 дугаар зүйлийн 4.2-т "Шүүгч нь хуулиар зөвшөөрснөөс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн гэж 1 шүүгчид тус тус сахилгын сахилгын хэрэг үүсгэжээ.


Шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар хянаж хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл сахилгын шийтгэл ногдуулж, үндэслэлгүй гэж үзвэл сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох буюу дахин шалгуулах магадлал гаргана

 

Шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн нь шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх эцсийн шийдвэр биш аж. 

Shuud.mn
Сонин хачин
Dorj:
Iim malnuud shuugch bh gj Mongol l yumdaa
2021-03-26