Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдэд хандан уриалга ГАРГАЛАА
2021-03-26

МҮХАҮТ-дарга Т.Дүүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар,  Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл “АПУ” ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Ш.Батжаргал, “Наран групп”-ийн ТУЗ-ын дарга С.Болдхэт, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимэддорж, “Таван богд трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан нар МҮХАҮТ-аас гаргасан уриалгыг танилцууллаа.

 

 

МҮХАҮТ вирусийн халдвар гарсан цагаас эхлэн хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгааг удаа дараа явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах  цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг хамгаалах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамдуудад тухай бүрт хүргүүлэн, бодит мэдээллээр ханган ажилласан. Энэ дүнд бодит шийдвэрүүд гарч, тодорхой үр дүнд хүрч төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Ялангуяа өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойшхи хатуу хөл хорионы үед бизнесийг шат дараатай нээх, хилийн боомтууд дээр үүссэн асуудал болон аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэхэд Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисстой идэвхитэй хамтран ажиллалаа.

 

Цар тарлын үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг төр-хувийн хэвшлийн өмнө байна. Вакцинжуулалт явагдаж байгаа ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 4 дүгээр сард ахин хөл хорио тогтоох магадлалтай байна.

 

Хоёрдугаар сарын хөл хорионы өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ бол сүүлийн хөл хорио гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ч аль болох бизнесийн үйл ажиллагааг нээлттэй байлган халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж ажиллуулснаар эдийн засгаа сэргээх арга хэмжээг зэрэгцүүлэн авч явна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнийг бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ дэмжиж байгааг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлээд Танхимын 5500 гишүүн болон идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хандан халдварын тоог хязгаарлахаар хийж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, хатуу хөл хорио тогтоохгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөө сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихийг уриаллаа.

 

Shuud.mn
Сонин хачин