ЖДҮ-чин Г.Солтанд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ
2021-03-26

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Хуулийн дагуу уучлал үзүүлэх үндэслэлдээ "Гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ." гэдгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.  

 

Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдсан иргэдийн дотор ЖДҮ-чин Г.Солтанд багтжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий "Монгол шаазан" компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй 950 сая төгрөгийн зээлийг авсан нь тогтоогдон шүүхээс гурван жилийн ял авсан билээ. 

Э.Сонор

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Eronkhiilogcn sain bnaa
2021-03-27