С.Бямбасүрэн: Намайг байнга дагаж, тагнаж чагнаж байгаа
2021-03-25

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхэс ял сонсоод байгаа Т.Чимгээгийн гэр бүлийн хүн С.Бямбасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. 

 

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буй гэх Т.Чимгээгийн ар гэрийнхэн Хэлмэгдүүлэгсдийн хөшөө өмнө өлсгөлөн зарлахаар иржээ. 

 

Гэвч нөхөр С.Бямбасүрэн өлсгөлөн зарлахыг цагдаагийн алба хаагчид зөвшөөрөхгүй байгааг хэллээ. Мөн шинэ Засгийн газар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж хилс хэргээр гүтгэгдээд байгаа эхнэрийг нь суллаж өгнө гэдэгт найдаж байгаагаа учирлалаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Тэр хүн сэтгэл санаагаар үхэж дуусч байна. Тийм хэцүү зүйл үзэж туулчихаад хоригдсон хэвээр байгаа хүн сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Сард нэг л удаа ээжтэйгээ утсаар ярьж байгаа. Би эхээс есүүлээ. Чимгээ маань Дорноговьд эмээ дээрээ өссөн юм. С.Зориг амиа алдсан тухайн үед эмээгийн бие өвдөөд хоёр хүүхэдтэйгээ хамт тэнд очоод байсан цаг үе шүү дээ" гэв. 

 

Олон жил итгэж хүлээсэн ч хэрэг шийдэгдэхгүй, улстөрийн шоу хийсээр байгааг эсэргүүцэн  тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн мэдэгдлээ. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин