ЦЕГ-ын 102 дугаарын утсанд "БГД, Өргөө кино театрын орчимд шоо тоглуулах нэрээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдыг залилж байна" гэх мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн эргүүлийн бүрэлдэхүүн очиж ажиллахад 1963 онд төрсөн Г гэгч этгээд бусдаар шоо тоглуулж байжээ.
Тухайн иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор цагдаагийн хэсэгт аваачихад гадны нөлөөгүй газарт унасан. Цагдаагийн алба хаагч анхны тусламж үзүүлсэн. Түүнээс цагдаагийн алба хаагчид зодож, бэртээсэн асуудал гараагүй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |