"Өлзийт" хороонд малын хашаа шатаж, таван адуу хорогджээ
2021-03-24

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Бурхант”-ын 5 дугаар гудамжинд малын хашаа шатаж адуу хорогджээ.

 

Галын  дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 18:35 цагт очиход иргэн О-ийн 7х7 метрийн хэмжээтэй малын саравч, 7х7 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. 

 

Уг гал түймэрт таван адуу өртөж хорогджээ. 

Shuud.mn
Сонин хачин