Говь-Сүмбэр аймгийн Баянтал суманд өртөөний ажилчдын байрны хана цуурчээ
2021-03-24

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, 2021.03.23-ны өдрийн 22:47 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн байна. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.

 

Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин