Согтуу жолооч гарцаар гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж амийг хөнөөв
2021-03-23

 

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны хүүхдийг согтуу жолооч мөргөж амийг хөнөөсөн осол гарчээ. 

 

Тодруулбал өчигдөр /2021.03.22/ согтуурлын зэрэг 2 бүхэлтэй жолооч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Мөн хоёр хоногийн өмнө энэ сарын 21-ны өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам, “Мишээл” эмнэлэгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амийг хохироосон осол гарсан. 

 

Иймд эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
батбаяр:
согтуугаар автомашин жолоодож яваад хүний амь хохироож байгаа жолоочидд хатуу шийтгэл оноовол таарна эрүүгийн хуулиа эргэж нэг хараач
2021-04-18
zochin:
iim baliar xar nowshnuud xvnd gai boloxgvi v.x.w.e.l taarna eoooooooo xairan saixan xvnii nyalx vr
2021-03-24
Zochin:
UM MAANII BAD MII HUM
2021-03-23
Зочин:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог малнуудад оногдуулах хариуцлагыг чангатгаачээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгээд бүх насаар нь жолоо барих эрхгүй болгомоор байна.
2021-03-23
Zochin:
SHD-t sogtyy jolooch nar ih .tsagdaagiin haagyyr unguruud bdgiig medeh ium alga.Yalanguya HILCHIN HOTHONiig sain shalgah heregtei.
2021-03-23
A:
Энэ согтуу жолооч нарыг газар дээр нь буудчих хуультай болох юмсан
2021-03-23