Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгчид АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ
2021-03-23

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан тухай мэдээлэл цацагдсан. 

 

Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргажээ.  

 

Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх аж. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Sursun bazaa xiij bgaa yum bn
2021-03-23