Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлага өчигдөр /2021.03.23/ 01:17 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 12 км замыг туулан 01:31 цагт очиж 2 минут ажиллан хаалгыг онгойлгосон байна. Улмаар иргэн Х /31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |