ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгын оронд Ж.Эрдэнэбулганыг томилно
2021-03-23

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго улиран сонгогдох материалаа өгсөн ч олонхын санал авалгүй унаж,  оронд нь Ж.Эрдэнэбулган цэцийн гишүүнээр томилогдохоор боллоо.

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын цэцийн гишүүнээр ажиллах хугацаа дуусаад байгаа. Тэрээр улиран сонгогдох материалаа өгсөн ч олонхын санал авч чадсангүй. Иймд дүрэм журам ёсоороо Д.Солонго дахин нэр дэвших эрхгүй болов. Д.Солонгын оронд томилогдох өрсөлдөөнд 17-18 хуульч орсноос Ж.Эрдэнэбулган олонхын санал авч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон байна. Ж.Эрдэнэбулган нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин