Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Худалдаа хөгжлийн банк харилцагчдынхаа эрхийг хязгаарласан уу
2021-03-23

Цахим орчинд нэгэн хэрэглэгч “Орноос өөр тавилгагүй байр”-ны зураг байршуулж, тайлбар хэсэгтээ “Бүх зүйл тэгээс эхэлдэг” гэж бичжээ. Тухайн постны дор “Тэг гэж бодож байгаа хоосон байрыг чинь авахын тулд амьдралаа зориулж байна шүү дээ” хэмээн бичсэн сэтгэгдлийг “тийм шүү” гэж дэмжсэн хүн олон  байх. Хоосон дөрвөн ханыг өөрийн өмч болгохын тулд өдөр шөнөгүй зүтгэдэг нэг хэсэг бий. Гэвч эхлэл тийм амар биш. Байрны урьдчилгаа цуглуулна. Олсон хэдийгээ бариад зээл хөөцөлдөнө.  Гэвч орон сууцны зээл амар хялбар олдохгүй. Арилжааны банкуудын өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг өндөр хүүтэй зээл бол бэлээхэн. Харин төрөөс санхүүг нь гардаг ипотекийн зээлийг авах гэж “ясаа цайлгана”. Арга ядсан хүмүүс эхлээд банкны өөрийн өндөр хүүтэй зээлийг аваад дараа нь ипотек рүү шилжүүлэх арга хайдаг. Энэ ч адармаатай. Уг нь Монголбанкнаас гаргасан журамд “шилжүүлэхгүй” гэж заагаагүй. Гэвч зарим арилжааны банк, тухайлбал Худалдаа хөгжлийн банк шилжүүлдэггүй. Төв банкны журмыг харуулахаар “манай банк өөрийн дотоод журмаараа шийддэг” гэж ам тагладаг. Арилжааны банкны дотоод журам Төв банкны журмын дээгүүр үйлчилдэг гэсэн үг. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

 

 

Харин бусад арилжааны банкууд Төв банкны журмаар энэ асуудлыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн журмыг хангасан бол банкны эх үүсвэртэй зээлийг зургаан хувь рүү шилжүүлж байна.

Хаан банк “боломжтой” гэсэн хариулт өгч байна. Тус банкны Маркетинг, олон нийтийн харилцах газрын мэргэжилтэн “Банкны өөрийн санхүүжилтээр олгож буй орон сууцны зээлийг ипотекийн 6 хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой. Ингэхдээ Монголбанкны ипотекийн 6 хувийн зээлийн шалгуурыг хангасан байх шаардлагатай. Тиймээс иргэд орон сууцны зээл судалж байгаа салбар нэгжүүдээр очиж тодруулахад болно” гэсэн хариултыг өглөө.  

 

Тэгвэл Монголбанк энэ асуудлаар юу гэх бол? Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал П.Мөнхбаяр “Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу хөтөлбөрийн зээлд хамрагдаж болно. Банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээлийг ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 6 хувь руу шилжүүлэх боломжтой” гэсэн товч тодорхой мэдээллийг өгч байна. Гэхдээ зээлтэй иргэн ипотекийн зээлийн дараах шаардлагыг хангаж байх ёстой.  

 

Үүнд:

 

  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хязгаар нэг зээлдэгчид 100 хүртэл сая төгрөг /Арилжааны банкны эх үүсвэрээр олгогдох зээлийн дээд хязгаарыг тухайн банк тогтооно/,

  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй,

  • Өр орлогын харьцаа нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх,

  • Урьдчилгаа төлбөр 30-аас  доошгүй хувийг санхүүжүүлэх чадвартай байх,

  • Урьд нь ипотекийн зээлд үндсэн зээлдэгчээр хамрагдаж байгаагүй байх, хэрэв зээлд хамтран зээлдэгчээр хамрагдаж байсан бол ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх эсхүл хамтран зээлдэгчийн үүргээс гарсан байх,

  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

 

Тэгэхээр Худалдаа хөгжлийн банк харилцагчдынхаа эрхийг хязгаарлаж, хөнгөлөлт эдлэх боломжийг олгохгүй байна гэсэн үг. Товчхондоо Монголбанкны журам энэ банкинд үйлчлэхгүй байна. 

 

Бид энэ талаар эргэн сурвалжилна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Odoo buur mongoo banknii shiidver iig toohgui tom bank bolj bgaan bn daa!!
2021-03-23
Oros ah nart baij baih estoi baisiin tomor zam shig
2021-03-23
Orosuidad l baij baih baisan yum tomor zam shig
2021-03-23
vaccin geed hud yarsan yum u.
2021-03-23
Tulga:
Анх гэрээ байгуулахдаа л арилжааны нөхцлөөр зээлээ авна гээд гарын үсгээ зураад авсан болохоос хэсэг хугацааны дараа 6 хувь руу шилжүүлнэ гэж гэрээндээ тусгаагүй байлгүй дээ. гэрээн дээр заасан бүх нөхцлүүдий г нь зөвшөөрөөд л гарын үсгээ зурсан байж таараа
2021-03-23
Асо:
Эрдэнэтийг залгих гэсэн луйварчин банк удахгүй хаалгаа барина.Женко л хамгаалаад байгаа юм.
2021-03-23
Oros ah nart baij baih estoi baisiin tomor zam shig
Orosuidad l baij baih baisan yum tomor zam shig
Зочин:
ОРХОН даргаа вакцинаа юу болж байна танайхыг хүлээгээд хэсэг хүмүүс догдлоостой
2021-03-23