Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргөлдсөн осол гарчээ.
Ослын тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 07:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 07:46 цагт очиж тус аймгийн Дархан сумын харьяат иргэн О /63 настай, эмэгтэй/ “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсноос ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлсэн байжээ.
Улмаар автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгон Дархан-Уул аймгийн мэргэжлийн ангийн /16 тн/ өргөгч автомашинтай 02:26 цаг ажиллаж төмөр замын бүсээс гаргасан байна. Бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.
Б.Итгэл
Уншиж байна |