Цахим мэдээллийн хэрэгсэлд өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр иргэдийн дургүйцлийг хүргэсэн, нэгэн эмэгтэйн бие эрх чөлөөнд нь халдаж, үг хэлээр доромжлон зодож буй бичлэг цацагдсан.
Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж дээрх хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэээс баривчилжээ. Шалгалтаар эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар нь энэ оны нэгдүгээр сард тус бичлэгийг хийсэн болохыг илрүүлсэн байна.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.Итгэл