Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Голомт банк АХБ хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ
2021-03-22

Голомт банк болон Зээлийн батлан даалтын сангийн удирдлагууд өнөөдөр “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” МОН-3338 төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Уг арга хэмжээний үеэр Голомт Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нар гэрээнд гарын үсэг зурснаар бизнес эрхлэгчдийг дэмжих хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Ингэснээр Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий уг хөтөлбөрийн хүрээнд зээлийн барьцаа хөрөнгийн хүрэлцээ бүрэн хангах боломжгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид Голомт банкнаас барьцаа хөрөнгийн 30-60% хүртэл буюу 420 сая төгрөг хүртэлх хэмжээнд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар зээл авах боломж үүсэж байна.

 

 

 

Түүнчлэн зээлдэгч нь 1 тэрбум төгрөг хүртэлх дүн бүхий зээлийг 10 жил хүртэлх хугацаагаар, жилийн 12-15% хүүтэй авах боломжтой болох зэрэг зохицуулалтыг энэхүү хамтын ажиллагааны гэрээнд тусгаснаар жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болох алхам болсон гэж үзэж байна.

 

Та зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан авах боломжтой.

 

Shuud.mn
Сонин хачин