Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдав.
Хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэнэ.
Эх сурвалж: Улсын дээд шүүх
Уншиж байна |