Дуучин Д.Болдын компанийн хаягийг олох боломжгүйд хүрч эрэн сурвалжилжээ

Дуучин Д.Болдын компанийн хаягийг олох боломжгүйд хүрч эрэн сурвалжилжээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж буй талаар мэдээлэл цахим хуудсанд тархаад байна. Үүнд шүүхийн байгууллагаас тайлбар өглөө. 

 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас гэрэээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар "Эм Ди Өү" ХХК-ийг татаж нэхэмжлэл гаргажээ. Гэвч байгууллагын байрлах хаяг тодорхойгүй улмаас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Үүний дараа Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас "Эм Ди Өү" ХХК-ийн хаягийг олох боломжгүй байгаа учир хуульд заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг тухайн шүүхэд гаргажээ. Харин цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах зарлалыг энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр системд байршуулсан байна. 

 

Шүүх уг шийдвэрийг 2020.05.04-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичгээр хүргүүлжээ. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд "Эм Ди Өү" ХХК-ийн захирлын албан тушаалыг хашдаг аж. 

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ