Цагдаа, иргэнтэй харилцаж байгаа тохиолдол бүрийг бичлэгээр баримтжуулдаг
2021-03-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг хувийн тээврийн хэрэгслээр зорчиж явахад нь зогсоон шалгалтын ажиллагаа явуулж буй цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

 

Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаа бүхэн энгэрийн камер ашигладаг. Гэмт хэрэг зөрчлийн дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч тухайн үйл явдлыг баримтжуулж энгэрийн камераа ажиллуулж бичлэг хийдэг. Энэ бол олон улсын жишиг. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, жагсаал цуглаан гээд бүхий л хэрэг, зөрчилд камераа асааж ашиглах журамтай. Энэ бичлэг тодорхой хугацаанд хадгалагдаад устаж, дараагийн бичлэгүүд хийгддэг. Үүнийг тухайн алба хаагч болон хариуцсан нэгжийн дарга архивладаг журамтай. Харин бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудалд ЦЕГ-аас дотоод хяналт шалгалтыг явуулж байгаа" гэлээ.

 

Цагдаагийн алба хаагчид иргэнтэй харилцаж байгаа тохиолдол бүрийг бичлэгээр баримтжуулж авах журамтай аж. 

 

Б.Итгэл 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гэмт хэргийн бичлэгийг, ялангуяа шүүх хуулийнханы бичлэгийг олон нийтэд ил гаргах хэрэгтэй тэгж байж хууь шүүхийнхэн цэвэршинэ
2021-03-22
за шаа шаа
2021-03-22
Иргэн:
энгэртэй камертай болоод удаж байна.Баасанцогтыг өмөөрөөд байгаа пиздаа нарыг ойлгохгүй байна
2021-03-22