Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат вилла”-ийн 4 дүгээр гудамж зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдан нас барсан байна.
Ослын тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 22:26 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 24 км замыг туулан 22:48 цагт очиход тус гудамжинд “Норд бенз” загварын ачааны автомашин 4 айлын хашаа, 1 айлын 6х7 метрийн хэмжээтэй байшинг тус тус мөргөсөн байжээ.
Ослын улмаас 35 настай, эрэгтэй Б автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан нас барсан байсныг гаргажээ. Иймд жолооч, тээвэрчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.
Б.Итгэл
Уншиж байна |