"Энх саран" сувилал халдварийн дэглэм зөрчсөн асуудлаар шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтнуудыг яллагдагчаар татахаар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлжээ. Мөн тусгаарлах байрны дэглэм зөрчсөн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлсэн байна. Нийтдээ "Энх саран" сувилалтай холбогдох 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн ажилтан хамаарал бүхий этгээддээ шинжилгээний хариу хууль бусаар гаргаж өгснийг тогтоон шалгаж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Н.Нягт
Уншиж байна |