Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Төмөр замгүйн зовлонг мэдрүүлсэн КОВИД
2021-03-15

Монголчууд “Төмөр замтай байсан бол...” гэж арав гаруй жил халаглаж байна. Өмнө нь Хятадын хилийг чиглэсэн нүүрс тээврийн машины урт очерыг хараад дэд бүтэцтэй ч байсан болоосой гэж халаглаж байв. Харин өнгөрсөн оноос хоёр жил дараалан нийгэм, эдийн засгийг зогсолтод оруулсан Ковид-19 цар тахал монголчуудыг төмөр замыг дахин санагалзахад хүргэв. Учир нь Монгол Улсын төсвийн гол хөдөлгөгч хүч болдог, экспортын орлогын 40 хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний салбар цар тахлаас үүдэн бараг тэг зогсолт хийв. Монгол Улс 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч цар тахлаас үүдэн 28.6 сая тонн нүүрс экспортолж, энэ хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 сая тонноор буюу 21.6 хувиар буурлаа. Нүүрсний салбар бараг нэг улирлын орлогоо алдсан гэсэн үг.

 

 

Цар тахлаас үүдсэн нүүрсний салбарын энэ зогсолт Монгол Улсын эдийн засагт том цоорхой болж, улсын төсөв 12 хувийн алдагдалтай байна. Үндэсний статистикийн хороо 2020 онд манай улсын ДНБ-ий хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 37 их наяд төгрөгтэй тэнцэж, 2019 оныхоос 5.3 хувиар буурсан тухай мэдээллээ. Энэ бууралтад мөн л эрдэс баялгийн салбарын экспортын алдагдал голлон нөлөөлсөн. Энгийнээр бол улсын төсөв цалин тэтгэвэрээ арай ядан тавих хэмжээнд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэсэн үг.

 

Тэгвэл Монгол Улс төмөр замтай байсан бол?! Цар тахлын үед нүүрсний экспортоо үргэлжлүүлж, хэдэн их наядын алдагдал хүлээхгүй байх байсан. Төмөр замаар нүүрсээ тээвэрлэхэд хил гаалийн асуудал илүү хялбар. Дээр нь нүүрс тээврийн машины олон жолооч хилээр гарч, вирус тээх эрсдэл үүсэхгүй. Товчхондоо мөнгө олдог галт тэрэг зогсолтгүй хурдлах байсан гэсэн үг. Цар тахлын үед ч БНХАУ-ын асар их хүчин чадалтай аж үйлдвэр ажилладгаараа ажиллаж, нүүрсээ хэрэглэдгээрээ хэрэглэж байгаа. Манай улс төмөр замтай байсан бол түүхий эдийг нь нийлүүлсээр, мөнгөө олсоор л байх байсан. Гэвч манайх төмөр замгүйн гачлангаар төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй, алдагдлаа хүлээгээд үлдсэн.

 

Гэтэл төмөр замтай улсууд цар тахлын үед ч ашиг олж чаджээ. Манай улсын гол зах зээл болох БНХАУ-ын коксжих нүүрсний тавцанд бидний өрсөлдөгч Австрали, ОХУ байр сууриа илүү баталгаажуулжээ. Орос гэхэд Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортоо гурван хувиар нэмэгдүүлж чаджээ. Манай улс хилээ хааж, экспортоо тэг зогсоож байхад оросууд нүүрсний экспортоо тасралтгүй нэмэгдүүлсэн гэсэн үг. Цаашид ч зогсолтгүй нэмэгдүүлж, жилд 55 сая тонн нүүрсийг Хятадад нийлүүлэхээр төмөр замын дэд бүтэцдээ хөрөнгө хаяж эхэллээ. Энэ бүхэн бол манай улсад ирэх харангын дохио. Нэг үгээр хэлбэл төмөр замын ажилдаа нэг ч өдөр алдаж, алгуурлаж болохгүй гэсэн үг. Манай улсыг төмөр замаа тавьж дуусахыг аль ч улс хүлээхгүй.

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсад төмөр зам зайлшгүй хэрэгтэйг дахин санууллаа. Эрдэс баялгийн салбараас хараат амьдарч, нүүрсний экспортын орлогоор улсын төсвөө бүрдүүлж байгаа цагт төмөр зам амин чухал болохыг бид улсаараа харлаа, мэдэрлээ.

 

Удаа дараа давтагдсан, их хэмжээний алдагдлын дараа манай улс төмөр замын ажлаа эхлүүлсэн, ямартай ч. Төмөр замгүйн зовлонг дахин амсахгүйн тулд эхлүүлсэн ажлаа яаравчлах хэрэгтэй. Бидэнд алдагдлаа нөхөх цаг тийм ч их биш. Учир нь дэлхийн хөгжлийн галт тэрэг биднийг хүлээхгүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Yag unen. Horlogchin.
2021-03-16
Covid:
Эхний тун астра зинака хийлгээд хоёр дахь тунгаа хятад синофарм хийлгэж болох уу?
2021-03-16
Zochin:
Erunkhilugch Battulgin mongol yalna gesen haan bn. Mongol ulsin daisan haglan butargagch. Orosin gar hul bolson hurgen
2021-03-16
Yag unen. Horlogchin.
mnbvc:
OROSUUD baruilahgui
2021-03-15
manai erunhiilugch, Z ,Enkhbold 2 orosoor dairuulaad hyatadad buunii uneer zarchihna geseen.:
heden jiliin umnu erunhiiluch ,z.enkhbold 2 vostokoor nuurs gargaad buunduh uhaanii yum yariad bsan yu bolson be?
2021-03-15
Eronhiilogch dahin songogdohooroo tavina
2021-03-15
зочин:
ерөнхийлөгч мөнгийг нь идсэн юм бишүү
2021-03-15
Зочин:
Хятад нүүрсний хэрэглээгээ бууруулж байна. Ирээдүйд дэлхий даяар нүүрснээс бүрэн татгалзана.
2021-03-15
Жонхууг шоронд хатаах хэрэгтэй.
2021-03-15
Зочиг:
Танк манк ярьсан хүнээс яг яах ёстой асуувал юу гэх болоо
2021-03-15
Зочин:
Хятадууд төмөр замаар танкаа ачиад ороод ирнэ хахаха ийм тэнэг арчиагүй ерөнхийлөн залилагч луйварчинтай орон кккк .... үнэхээр гутамшиг .... зүгээр л жэнко лаларыг пизда гэчий
2021-03-15
Novsh jonhuugiin horlon suitgeh azil daa
2021-03-15
Жэнко Баттулгын балаг.
2021-03-15