Цар тахлын нөлөөнөөс бизнесийн болон цалингийн орлого нь тасалдсан бизнес эрхлэгч, харилцагчдадаа үйл ажиллагаагаа эргэн сэргээх, санхүүгийн хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ХААН Банк 2021 оны 3-р сарын 9-ний өдрөөс 2021 оны 7-р сарын 10-ны өдрийг дуустал бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байна.
Хэрэглээний, бизнесийн болон орон сууцны дараах нэр төрлийн зээлийн хүү дунджаар жилийн 2.4-3.6 хувиар буурч байгаагаас гадна нөхцөлийг нь сайжруулж, илүү уян хатан болголоо. Тухайлбал, цалингийн зээл 12 сараар авахад жилийн 18 хувийн хүүтэй байсан бол одоо 14.4 хувь болгон бууруулсан бол орон сууц худалдан авахад зориулсан зээлийн бүтээгдэхүүний хүү буурч, хугацаа урт болж байгаа юм.
Эдийн засаг аажмаар сэргэж буй энэ цаг үед бизнесийн орчныг сайжруулахад банкны зүгээс хувь нэмрээ оруулж, харилцагчдаа түлхүү дэмжих зорилгоор ийнхүү 20 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг бууруулж, нөхцөлийг нь сайжруулаад байна.
Хэрэглээний зээл:
Цалингийн зээл
Бүх төрлийн хэрэглээний лизинг
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл
Өрхийн зээл
Малчдад зориулсан бүх төрлийн зээл
Орон сууцны зээл
Бизнесийн зээл:
Эргэлтийн хөрөнгийн зээл
Бизнесийн зээлийн шугам
Жижиг хөрөнгө оруулалтын зээл
Хөрөнгө оруулалтын зээл
Шуурхай бичил зээл
Гэрээ барьцаалсан зээл
Санхүүгийн түрээс
Газар тариалангийн зээл
Хэрвээ та иргэн бол ЭНД дарж, хэрэглээний болон орон сууцны зээлтэй танилцаарай. Харин байгууллагын харилцагчид ЭНД, жижиг дунд бизнес эрхлэгчид ЭНД-ээс ХААН Бизнесийн бүтээгдэхүүнтэй танилцаарай. Харилцагч та бүхэн зээлд хамрагдахыг хүсвэл ХААН Банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан хүсэлтээ өгөх боломжтой.
Уншиж байна |