Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Уг хуульд Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргана гэж заажээ. Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг 3 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хүлээн авч байна.
Дашрамд дурдахад өмнө нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэдий хугацааны дотор УИХ-д санал оруулах процессын нарийвчилсан зохицуулалт байгаагүй аж.
Түүнчлэн Дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгох, мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахад төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгох асуудлыг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах журмыг саяхан шинэ хуульд нийцүүлэн батлан гаргасан байна.
Уншиж байна |