МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лаура Боттаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үр дүнд Итали улсын Үндэсний судалгааны төвтэй төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, өндөр технологиор гарган авсан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох талаар ярилцлаа.
Мөн ЖДҮ-ийн гарааны төслүүдийг дэмжих, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов. Тэр тусмаа нэхмэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ онцоллоо.
Үүнээс гадна хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжиж уулзалт, арга хэмжээнүүдийг тогтмол хамтран зохион байгуулж цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засаг бизнесийн харилцааг хөгжүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтын үеэр Итали улсын Элчин сайдын яам МҮХАҮТ-ын Платинум гишүүнээр элсэж гэрчилгээгээ гардан авлаа.
Уншиж байна |