Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Голомт банкнаас буцаан олголттой, урамшуулалтай худалдан авалтыг харилцагчдадаа санал болгож байна.
Уг худалдан авалтын хүрээнд та зоогийн газар, цэцгийн дэлгүүр, бэйкери,гоо сайхан спа, эрүүл мэнд зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс сонголтоо хийн Голомт банкны бүх төрлийн дараа төлбөрт кредит карт болон SocialPay аппликэйшнээс кредит картаа ашиглан төлбөрөө хийгээд 8%-ийн буюу 200,000₮ хүртэлх буцаан олголтыг авах боломжтой.
Тухайлбал, тэмдэглэлт баярын өдрөөр харилцагч та халамжит хань, гэр бүл, хайртай хүмүүстээ зориулан бидний хамтран ажилладаг Tous les jour, Жүр үр зэрэг 10 гаруй бялуу, нарийн боовны бүтээгдэхүүн үйлчилгээнээс сонголтоо хийж, Mongolians, Sky Walker, Wallstreet, Yuna зэрэг тохь тухтай дээд зэргийн 30 орчим зоогийн газраас сонгон үйлчлүүлж үсчин, гоо сайханд алжаалаа тайлан, хайртай хүндээ цэцгийн баглаагаар бэлэг бариарай.
Хамтран ажиллаж буй, буцаан олголт олгох байгууллагуудтай танилцана уу.
Урамшуулал 2021.03.06,07,08-ны өдрүүдэд үргэлжлэх ба таны худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгийн 8%-ийн буцаалт 2021.03.15-ний дотор төлбөр хийсэн кредит карт руу тань орно.
Уншиж байна |