Найзындаа очихоор гараад алга болсон иргэний цогцсыг олжээ
2021-03-05

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Шижирийн даваа” гэдэг газар 03.02-ны өдөр нэгэн иргэн “Шижирийн даваа” гэдэг газар нутагладаг найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болжээ.

 

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааны дуудлагын дагуу 42 км зам туулан 2020.03.04-ны өдрийн 10:51 цагт очиж нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс цогцсыг олсон байна. 

 

Хэргийг СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна. 

Shuud.mn
Сонин хачин