Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ
2021-03-03

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт  энэ сарын 2-3-нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөсөн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын албан хаагчид “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Иргэн С-ийн дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин