Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хойд хар сайр” гэдэг газар 03.02-ны өдрийн 09:00 цагийн үед өвөлжөө шатсан байна. Тус сумын Бүрэнхаан багийн даргаар ахлуулсан иргэд малчин Х-ын 45х45, 50х50 метрийн хэмжээтэй өвөлжөөний хашаа, 4х4 метрийн хэмжээтэй төлийн байр шатаж байсныг ажиллаж унтраажээ. Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |