Цахим орчинд "Аав зарна" гэсэн зарлал олон нийтийн анхаарлыг татав.
Уг зарлалд "Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвчингүй. Үнэ 3 сая" гээд утасны дугаар бичжээ. Энэхүү мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Хүн худалдаалах нь хуулиар хориотой үйлдэл юм.
Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг
13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.Итгэл
Уншиж байна |