Б.Отгонбаяр: Шинэ байлдагчидтай зүй бус харилцсан хал цэргүүд халагдсан
2021-02-26

Цахим орчинд цэргүүд биенээ дэглэж буй бичлэг цацагдсан. Энэ асуудлаар ЗХЖШ-ын хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр "Цэргүүд нэгнээ дэглэсэн үйл явдал болсон нь үнэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр 032 дугаар анги дээр дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Үүнийг тогтоогоод ЗХЖШ-аас ажлын хэсэг томилогдоод цэрэг, дайчдын талаар тодруулга хийж байна. Халагдах гэж байсан, 2019 оны хоёрдугаар ээлжинд татагдаж ирсэн дайчид чөлөөт цагаараа 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн байлдагчидтай зүй бус, ёсзүйгүй харилцсан байна. Тэд халагдсан. Харин хоёр байлдагч албаа үргэлжлүүлэн хааж байгаа" гэв.

 

Мөн ЗХЖШ-аас байлдагчийн ар гэр, нийт иргэдээсээ уучлал хүсч, дүрмийн бус алдаа гаргасанд туйлын харамсч буйгаа илэрхийлэв. Халагдсан дайчдын зөрчлийг цагдаа, хуулийн байгууллагатай хамтран шалгаж арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
халагдсан цэргүүдийг шүүхэд дуудаж арга хэмжээ ав Эх орноосоо урвасанд тооц Яагаад гэвэл тэр бичлэгийг хараад эхчүүд хүүхдээ цэрэгт явуулах дургүй болгосон
2021-02-28
Teneg golog
2021-02-27
Bas neg torliin surgalt shd. Daisand barigdwal chamaig ilj taalaad baihgui n law.
2021-02-26
Teneg golog
Хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн байгаа биз дээ балай минээ
2021-02-26
Иргэн:
Энхийг сахиулах ажиллагаанд явдаг ахлагч нарыг биeийн тамирын шалгалтад зориуд унагааж архи мөнгө авдаг биёийн тамирын зэрлэг офицeрүүдээ зайлуулаач. Эмэгтэйчүүдийг шалгалтад унагаадаг гэнэ
2021-02-26
irgen:
en nuhur chin ted halagdaad yavchihsan geed yu ch boloogui yum shig heev neg baih shiv de. iim baihad hen huuhdee tseregt yavyylahav de
2021-02-26
Хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн байгаа биз дээ балай минээ
ЭЦЭГ ЭХЧҮҮД:
ДАХИЖ ИЙМ БАЙДАЛ ХАРИУЦЛАГАГҮЙ ХЯНАЛТГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ДАВТАГДВАЛ ҮР ХҮҮХДЭЭ ЦЭРГИЙН АЛБАНД ЯВУУЛАХГҮЙ ШҮҮ!!!! ЭНЭ ЧИНЬ 21р ЗУУН болохоос ДУНДАД ЗУУН эсвэл СОЦИАЛИЗМ-КОММУНИЗМ-ХҮЙТЭН ДАЙН БИШ ШҮҮ!!! УУЧЛАЛ ГУЙСАНД ТАЛАРХЛАА
2021-02-26