Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.02.22-25-ны өдрүүдэд нийт 513 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 6 хүн нас баржээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослоос дурдвал:
-Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг /аймгийн төвөөс хойш 109 км/ асфальтан замд 2021.02.24-ны шөнийн 00:50 цагийн орчимд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч хоёр хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн,
-Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021.02.24-ны шөнийн 03:45 цагийн орчимд зорчигч мотоциклоос унаж амиа алдсан
-Хэнтий аймгийн Дархан сумын 2 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд 2021.02.24-ны өдрийн 16:00 цагийн орчимд Lifan маркийн улсын дугааргүй мотоциклтой онхолдож, жолооч амиа алдсан
-Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд 2021.02.24-ны өдрийн 18:50 цагийн орчим Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож, жолооч амиа алдсан
-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс баруун урагш 12км/ шороон замд 2021.02.26-ны шөнийн 02:00 цагийн орчимд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн ами алдсан хэргийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчид гудамж, замд хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.
Уншиж байна |