Сэрэмжлүүлэг: Байшин шатаж ахмад настан амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Байшин шатаж ахмад настан амиа алджээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлага 2021.02.25-ны өдрийн 15:08 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 15:55 цагт очиход иргэн Н-ийн 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /73 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ