"Нэхүүл" хөдөлгөөний гомдлоор шүүгч нарыг шалгах ажиллагааг эхлүүлжээ
2021-02-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Нэр бүхий шүүгч нартай холбоотой дүрс бичлэг цацагдаж олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Уг шүүгч нарт хэрхэн хариуцлага тооцох талаар Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар мэдээлэл өглөө. 

 

Тэрбээр "Энэ харамсалтай хэрэг. Шүүхийн ёсзүйн хороо иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн авч хянан, шалгаж шийдвэрлэдэг дүрэмтэй. "Нэхүүл" хөдөлгөөнөөс энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт бичлэгт дурдагдсан шүүгч нартай холбоотой гомдол ирсэн. Ирсэн гомдлыг Шүүхийн ёсзүйн хороо шүүгч нарт танилцуулдаг. Шүүгч тайлбараа ирүүлснээр 30 хоногийн дотор шалгана. Энэ хугацаанд шалгах ажиллагаа хангалтгүй байна гэж үзэх юм бол дахин 30 хоногоор сунгадаг зохицуулалттай. Процессын дагуу гомдол шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн ёсзүйн хорооны дүгнэлт гарснаар гэм буруугийн асуудал яригдана. Гэхдээ хувь хүний үйлдлийн тухайд харамсалтай байна" гэлээ. 

 

Шүүхийн Ёсзүйн хорооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Одоогоор зургаан гишүүн ажиллаж байгаа. Эдгээр гишүүн гомдлыг шалгаж шийдвэрлэх бололцоотой гэдгийг ажлын албаны дарга онцлов.

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
1. Эхнэртэйгээ үнсэлцэж, авалцаж байгаа бичлэгийг бол хэн ч тоохгүй. Гэр бүлээс гадуур харилцаа тэр дундаа үе мултарсан дүү хүүхнүүдтэй явалдана гэдэг бол зүгээр л ёс зүйгүй хүний үйлдэл. 2. Шүүгч хүн өмгөөлөгч, мөрдөх байгууллагын хүмүүстэй албан хэргийн уулзалт хийнэ үү гэхээс ахуйн хүрээний уулзалт бол байж болдоггүй юм шүү дээ. Сонирхлын зөрчил гэж нэг юм байдаг.
2021-02-25
зочин:
Нотлох баримт нь дэндүү илэрхий энэ хэрэгт яаж хандахыг нь харъя ард түмэн харсаан малнуудыг зайлуулаач
2021-02-25
ЯАХНАВ ДЭЭ ХӨӨРХИЙС:
Монголчууд ихэнх нь бэлгийн эмх замбараагүй амьдралтай, эхнэр, нөхрөө араар нь тавьдаг, хормойн явдалтай байж худлаа онгон царайлж нэгнээ боорлоод яахнав дээ
2021-02-25
iim ilt ilerhii umand yun 30 honog ve. uneheer huuliar luivar hiij sursan hulgai nar bna daa
2021-02-25
ichij_uhlee:
Naad oi gutam, munag, shunag maluudaa zaazlaad zailuulaarai. disgusting,
2021-02-25