Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдлөлт бүртгэгдэж иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ.
Тодруулбал, тус аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 86 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т, 02.23-ны өдрийн 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн байна.
Мөн тус сумын Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 81 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 191 км-т, 02.23-ны өдрийн 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Уншиж байна |