Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд 02.18-ны өдрийн 12:00 цагийн орчимд иргэн Д нь автомашинтайгаар гараад сураггүй болсон тухай дуудлага /2020.02.19/ Онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд иргэн Д /55 настай, эрэгтэй/ “Тоёота пробокс” суудлын автомашинтай сураггүй болсоныг 02.19-ний өдрийн 15:47 цагаас эхлэн “Их хонгил”, “Нэмэгт хайрхан”, “Наран даац”, “Зуун мод” зэрэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:48 цагт Гурвантэс сумаас баруун хойд зүгт 110 км-т “Зулганай” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй, шороон шуурга шуурна гэдгийг цаг уурын байгууллагаас анхааруулсан тул хол замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |