Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2021.02.19/ 1207 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 141 дуудлага ирсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчлийг илрүүлж, 227 хүнийг эрүүлжүүлжээ.
Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож ажиллах шаардлагатай 14 байгууллага болон томоохон, зах худалдааны төвөөс бусад салбарын ажилчин, иргэнийг хувийн тээврийн хэрэгслээр хөдөлдөөнд оролохыг хориглоод буй.
Гэсэн ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй хөл хорионы өдрүүдэд хоногт дунджаар 50 хүнийг сатуулж байна. Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалж, хөл хорионы дэглэмийг сайтар дагахыг анхааруулж байна.
Уншиж байна |