Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 163 дуудлага иржээ
2021-02-18

Цагдаагийн Ерөнхий газрын 102 дугаарын утсанд өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 1177 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 163 дуудлага ирсэн байна. 

 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг илрүүлсэн бол эрүүлжүүлэхэд 207 хүн саатуулагджээ.

 

Улаанбаатар хотод Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорионы хатуу дэглэм мөрдөгдөж байгаа ч согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, гудамж талбайд зүй бусаар биеэ авч явах зөрчил буурахгүй байна. 

 

Иймд иргэд, олон нийт иргэний үүргээ ухамсарлаж ахуйн хүрээнд архидан согтуурахгүй, гэрээсээ гарахгүй байхыг сануулъя. Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд идэвхтэй хамрагдаарай. 

Shuud.mn
Сонин хачин