Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, 2020.02.17-ны өдрийн 12:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГФХ-ээс 12:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Уншиж байна |