Баярын өдрөөр байшин шатаж, гурван хүний амь эрсэджээ

Баярын өдрөөр байшин шатаж, гурван хүний амь эрсэджээ

Шинийн хоёрны өдөр айлын байшин шатаж, гурван хүний амь эрсэдсэн харамсалтай явдал гарчээ.

 

Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.02.13-ны өдрийн 10:02 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

 

Уг гал түймэрт иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/, Ч /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ