Сэрэмжлүүлэг: Байшин шатаж хүний амь эрсдэв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 16 дугаар гудамжинд байшин шатаж хүний амь эрсэджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:46 цагт очиж иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
Гал түймэрт иргэн Д /64 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас баржээ. Баяр, амралтын өдрүүдэд цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж буй энэ үед иргэд, олон нийт цахилгааны утсанд гэмтэл гарсан эсэхийг сайтар нягталж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ