“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0808 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг нэр бүхий иргэдээс ирүүлсэн.
Улмаар 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлсэн байх тул шүүх хуралдаан хойшиллоо.
Нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Уншиж байна |