Дулааны худагт халуун усны шугам задарч гурван хүн нас барав
2021-02-09

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага 2020.02.08-ны өдрийн 23:28 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцос /нийт 3 цогцос/ байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин