Өнөөдөр Сүхбаатарын талбай нэг иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэн өөр лүүгээ бензин асгаж шатаах үед цагдаа гүйж ирж, унтраах гэж оролдсон. Гал унтраах гэж оролдсон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Б.Даваажав дараах мэдээллийг өглөө.
-Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа талбайн баруун урд талаас хүн орилсон. Тэгээд харахад нэг сэжиг бүхий хүн надад харагдсан л даа. Тэгээд шалгах гээд яваад очиж байтал, тэр хүнд хоёр алхамын зайтай байхад л гал асаад эхэлсэн. Чадахаараа галыг унтраах гэж хичээлээ. Тэгээд бас ойр байсан иргэд надад тусалсан. Тэгээд харамсалтай нь тэр хүний амь насыг аварч чадсангүй ээ. Надад бол маш их харамсалтай байна гэв.
Э.Сонор
Уншиж байна |