Б.Баатархүү: Амь хохирогчийн биеэс уриа, лоозон бүхий бичиг олдоогүй
2021-02-08

Сүхбаатарын талбай дээр өнөөдөр /2021.02.08/ 13.32 цагийн орчимд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан хэрэг гарлаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн  төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Амь хохирогч шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд хүргэгдсэн. Талийгаачийн биеэс 1987 онд төрсөн Э гэгч хүний бичиг баримт гарч ирээд байна. Энэ бичиг баримт өөрийнх мөн эсэхийг нягтална. Хэн болохыг нь эцэслэн тогтоогоогүй байгаа. Сүхбаатарын талбайд 13.32 минутад үйл явдал болоход тухайн үед ажиллаж байсан цагдаагийн албан хаагч иргэний амь насыг аврах арга хэмжээг түргэн шуурхай авч, өөрөө хөнгөн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн" гэж мэдээллээ. 

 

Амь хохирогчийн биеэс ямар нэгэн шаардлага бүхий уриа, лоозон олдоогүй аж. Хэргийн учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Иймд иргэд, олон нийт батлагдаагүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг анхаарууллаа. 

 

Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн залуучуудад талархал илэрхийлэв.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Amidral ni mash hund bj dee Hairan zaluu ewiidee Um maani badmi hum
2021-02-09
irgen:
amidral ni tuildaa hyreed argaa baraad yhii gj bodno biz dee.ene turiin tomchuul bayajaad tsaddaggyi irged yhseer...gadaadad dyrevseer mongol sunuluu
2021-02-08
ард түиэн:
угаасаа ард түиний аиьдрал хүнд бна ш дээ амиа хорлох хэмжээнд хэдэн мянгаараа хүрч бхыг үгүсгэхгүй дарга нар сайхан амьдарч улсын мөнгө идээд тендер нэрээр хамаатан садан найз нөхөдтэйгөө хувааж идээд бдаг сая хүртэл 20.0 төгрөгний маскны тендер элгий нь авч бна яасан цадаж ханадаггүй өлөгчингүүд вэ энэ шударга бус шунал тачаалаас ёинь болж ард түмний нэг төлөөлөл чинь амиа хүртэл хорлож бна шүүү төр засгийн удирдлагуудаааа
2021-02-08
ард түмэн:
ямар ч их шагналын хур буулгав даа ард түмний амьдрал өөрийгөө шатааж амиа егүүтгэх хэмжээнд оччичоод бхад сонгууль ойртоод ард түмэнд таалагдах гэж үнэхээр хичээж бна даа яана даа монгол түмэн минь яана дааа
2021-02-08
зочин:
Хууль шүүхийнхэн ямарч асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхгүй байсаар байж, ард иргэдээ ийм яах аргагүй байдалд хүргэж байгааг үгүйсгэх аргагүй шүү. Нарны хүү Сарны охин компаний хэрэг 2 жил болж байхад алхамч урагшлаагүй, ард түмэн хохироод л байж бна шүү дээ. Энэ олон хохирогч дотор яаалт ч үгүй банкны зээл болон орох оронгүй болчихсон өрх өчнөөн төчнөөн байгаа шүү дээ. Хохиролын төлөө явж байгаад эрүүл мэндээрээ хохирчихсон ийм байдалд хүрээд явж байгаа ч хүн байгааг үаүйсгэх аргагүй шүү дээ. Ийм болохоор хууль шүүхийн хүмүүс хууль журмынхаа дагуу богино хугацаанд асуудлыг шийдвэрлэж байх зайлшгүй шаардлага байгаа гэдэг нь харагдаж бна.
2021-02-08
иргэн:
өөрийгөө зулын гол болгож буй иргэнд яахлээрээ бичиг бх ёстой билээ, жоол утга холбоотой юм ярьж бгаач
2021-02-08
иргэн:
Айл бурд 1сая тогрог огохийг дэмжиж бна.
2021-02-08
zochin:
orch burt 1000000 togrogiig buschuu olguulaach!!!
2021-02-08