Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг ирээдүйтэй хоёр тамирчин зуурдаар таалал төгссөн тухай мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдөр, шөнийн 03.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
Тухайн дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу БЗД-ийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг, шалгалт хийж ажилласан. Шалгалтаар 23 настай Ц гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн тухайн хэргийн газарт 20 настай эрэгтэй И өндрөөс унаж нас барсан тул шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэж мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас хэрэг учралын шалтгааныг тогтоохоор Прокурорын байгууллагын хяналтан дор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Г.Сүрэн
Уншиж байна |